ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 7-ны  өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон  дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээнд дүүргийн төрийн байгууллагуудын албан хаагчид хэрхэн оролцсон зэрэг асуудлаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн талаар болон  дүүргийн 14 хоногийн  нөхцөл байдлын тухай мэдээлэл хийлээ. Зөвлөгөөний  төгсгөлд дүүргийн Засаг дарга Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд хэлтэс, албад иргэдэд чиглэсэн ажил санаачлан зохион байгуулах болон цаг үеийн холбогдолтой үүрэг, даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook