ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БОЛОВ

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын  удирдах бүрэлдэхүүний 2017 оны анхны хуралдаан, сургалт Нийслэлийн иргэдийг “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-д 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр боллоо.  Сургалтын үеэр дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ж.Эрдэнэбат  гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө. Дүүргийн Онцгой комиссын 2016 оны ажлын тайланг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхан, Онцгой комиссын шуурхай команд 2016 онд гал түймрийн дуудлагаар хэрхэн ажилласан талаар Гал унтраах, аврах 10 дугаар ангийн дарга, дэд хурандаа Ж.Оргодол  танилцуулав. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа А.Дашням  “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт” сэдвээр илтгэл тавилаа.

Leave a Reply

  • Facebook