“ ТӨСӨЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нэг. Зорилго

Гэр бүл орон нутгийн иргэдийн эдийн засгийн болон гамшгийн эрсдлийг даван туулах чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага  Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөc орон нутгийн хувиараа бизнес эрхэлдэг иргэд болон бүлүүдийг чадваржуулах зорилгоор “Төсөл хэрхэн бичих вэ” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

Та сургалтад сууснаар  төсөл хэрхэн бичих вэ, бичсэн төслөөрөө санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн олох вэ, хэрхэн бүл болон зохион байгуулалтанд орон вэ гэх мэт мэдлэг мэдээлэлтэй болно. Мөн Дэлхийн Зөн байгууллагаас зарлагдах төсөл шалгаруулах уралдаанд оролцож шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг авах боломж нээгдэнэ.

Хоёр. Хамрах хүрээ, хугацаа

Чингэлтэй Дүүргийн 7-12 дугаар хорооны өрхийн бизнес эрхлэгч иргэд болон бизнесээ өргөжүүлэхээр нэгдсэн бүлгүүд.

Энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд болон бүлүүд 2017 оны 02 дугаар сарын 02-10-ны хооронд ЧД-ийн 18 дугаар  хорооны  дэргэд байрлах Хүний Хөгжлийн Төв дэхь Чингэлтэй салбар болон 10-р хороонд байрлах Хүний хөгжлийн төв дээр иргэний үнэмлэх бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ үү.

Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтэс

Утас: 88098410

Leave a Reply

  • Facebook