“БИ ХЭН БЭ” ГЭДГЭЭ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ…


Хүүхдийн номын өргөөний уламжлалт арга хэмжээний нэг “Who Am I” буюу “Би хэн бэ” чөлөөт уулзалт ярилцлага 2017 оны 02 дугаар сарын 09-ний Пүрэв гарагийн 14.00 цагт зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн зочноор Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Гомбын Золжаргал уригдаж оролцоно. Нэрт сэтгүүлчээс сонирхсон асуултаа асууж, чөлөөтэй уулзаж ярилцах ахлах, дунд ангийн сурагчдыг урьж байна. “Би хэн бэ” гэдгээ мэдэхийг хүсвэл манайхаас зохион байгуулах уулзалтанд хүрэлцэн ирээрэй. Сургуулийн нийгмийн ажилтнууд ч үүнд анхаарч хүүхдүүдээ идэвхитэй оролцуулаарай.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook