221 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ

 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 120 хүүхдийн ортой 221 дүгээр цэцэрлэг 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдөр  хүүхдүүдээ  хүлээн авлаа. Тус цэцэрлэгт нийт 145 хүүхэд бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар 108 хүүхдийн ирцтэй байна.  Бэлтгэл бүлгийн багш П.Сумьяа “Найзууд” сэдвээр дүрслэн урлах үйл ажиллагаа, Ахлах бүлгийн багш Ч.Мөнхням “Танилцья” сэдвээр  хэл ярианы хичээл  явуулж 221 дүгээр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС, 221 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

Leave a Reply

  • Facebook