“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ-2017” ГЭР БҮЛИЙН БАЯРТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний хамгийн  сайхан хувцастай оролцогчийг шалгаруулж, гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулж, аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа гаргана. Иргэд, жуулчид сур, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой аж. Өвлийн наадмын тэмцээн уралдаанд оролцох сонирхолтой иргэд 70108687, 95193734, 98198687, 90218687 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ.  Чингэлтэй дүүргээс иргэдийг “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярт идэвхтэй оролцохыг уриалж байна.

Засаг даргын Тамгын газар

Leave a Reply

  • Facebook