БАГАНУУР ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТУРШЛАГА СУДЛАВ

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих  “Бизнес инкубатор төв”-ийн бойжигч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтан, бойжигчдийн төлөөлөл 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдөр уулзаж,  туршлага солилцлоо. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, “Бизнес инкубатор төв”-ийн захирал С.Энхтайван, Багануур  дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих  төвийн захирал  Сэргэлэн нар оролцов. Энэ үеэр  Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”, “Кластерын төв”, “Чингэлтэйд үйлдвэрлэв” худалдааны төвүүд, Зөөврийн ажлын байрны төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэл, 10 дугаар хороонд байрлах нийтийн хоолны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдааны “Чиглэл” ХХК-ийн  үйл ажиллагаатай танилцлаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

\

Leave a Reply

  • Facebook