“ХОНХ ДАРЖ, ХААЛГА ТОГШЪЁ” ХӨДӨЛГӨӨН ӨРНӨНӨ

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөн өрнүүлэх гэж байна. Уг ажлын хүрээнд Дүнжингарав төвд хоёрдугаар сарын 10-ны өдөр 16:00 цагт өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран энэ хөдөлгөөнийг хамтран зохион байгуулж хуулийг сурталчилж, төр захиргааны байгууллагууд болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook