“ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ” ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөрийн танилцуулга хийх, арга зүйн зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг  2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3 дугаар хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулав. Хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд  хэлэлцүүлгийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн үг хэллээ.  Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнүүд, нийт 65 хүн оролцов.  Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах зорилготой тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой ажиллаж байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook