ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 30 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт  хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллалаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 14 удаа,  нэгдсэн арга хэмжээг 6 удаа зохион байгуулж нийт 5012 иргэнийг хамруулан, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх ухуулга сурталчилгааны материал 11238 ширхэгийг тараажээ. Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Б.Мягмаржав “Галын аюулаас сэрэжилцгээе!” сэрэмжлүүлэг, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Чинбат  “Цахилгааны аюулгүй байдлыг хангах зөвлөмж” шинээр боловсруулан 3000 ширхэгийг сурталчилгаанд ашиглан, УБЦТС ХК-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтран 4605 иргэнд цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар яриа таниулга хийн зөвлөмж өгсөн байна.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook