ХҮҮХДҮҮД Г.ЗОЛЖАРГАЛ СЭТГҮҮЛЧТЭЙ УУЛЗЛАА


Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг “Би хэн бэ?” буюу “Who am I” уулзалт-чөлөөт ярилцлагын ээлжит зочин Монголын Үндэсний Олон НийтийнТелевизийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн багш Г.Золжаргалтай Ерөнхий боловсролын 24, 49, 117-р сургууль, “Good Neighbors Mongolia” олон улсын байгууллагын сурагчид зэрэг нийт 80 гаруй хүүхэд  уулзлаа. Эрхэм сэтгүүлч ахлах дунд ангийн сурагчдад ном уншихын ашиг тус, эзэмших мэргэжлээ хэрхэн сонгох, багадаа ямар номонд дуртай байсан, ер нь ямар төрлийн ном унших нь хүүхдэд үр өгөөжтэй талаар өөрийн туршлагаас хуваалцаж, харилцан халуун дотно яриа өрнүүлэв. Хүүхдүүд сонирхсон асуултаа асууж, чөлөөтэй ярилцаж, зочинтойгоо санал бодлоо солилцон, сэтгэл өндөр тарцгаалаа.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook