АХМАДУУДДАА ОЮУНЫ БЭЛЭГ БАРИВ

 

Монголын уламжлалт  Цагаан сарын баярын өмнө дүүргийн Засаг  дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг. Чингэлтэй дүүргийн  Засаг дарга дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Уг арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 1, 4 дүгээр хорооны ахмадуудыг Үндэсний урлагийн их театрт  Д.Нацагдоржийн  “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзүүлсэнээр эхэллээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат арга хэмжээг  нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн  Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Нэгдүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, дөрөвдүгээр Хорооны Засаг дарга С.Отгонсүрэн, Үндэсний урлагийн их театрын дэд дарга Энхбат нар оролцов.

 

 

Leave a Reply

  • Facebook