18, 19 ДҮГЭЭР ХОРООНЫ АХМАДУУДЫГ ХҮНДЭТГЭВ

Чингэлтэй дүүргийн  Засаг дарга дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас  Үндэсний урлагийн их театртай хамтран зохион байгуулж байна.  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 18, 19 дүгээр хорооны  55-69  настай ахмадуудыг Соёлын төв өргөөнд ардын урлагийн тоглолт үзүүллээ. Арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд тойргийнхоо ахмадуудад  мэндчилгээ дэвшүүлснийг Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол уламжиллаа. Чингэлтэй дүүргийн  Засаг даргын Орлогч Ж. Лхагвасүрэн, Ахмадын хорооны дарга А.Зул, Үндэсний урлагийн их театрын дэд захирал Х.Энхбат нар арга хэмжээний нээлтэд оролцов.

Leave a Reply

  • Facebook