АЛБА ХААГЧИД ГАЛЫН АЮУЛААС ИРГЭДИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Отгонбаяр, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Шинэбаяр нар 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнийн 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тус хорооны нутаг дэвсгэр орших “Их Монгол” ХХК-ий уурын зууханд гал гарч байсныг шуурхай очиж шалган, унтаж буй манаачийг сэргээж, шаардлагатай эд зүйлс, өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалж цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байна.
“Их Монгол” ХХК-ий захирал Н.Баттулга дээрх 2 алба хаагчдад талархсан сэтгэлээ илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөв.

 

Leave a Reply

  • Facebook