16, 17 ДУГААР ХОРООНЫ АХМАДУУДАА ХҮНДЭТГЭВ

Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дүүргийн 16,17 дугаар хорооны 55-69 насны нийт 1600 гаруй ахмадуудад Соёлын төв өргөөнд Урлагийн мастеруудын тоглолт үзүүллээ.
Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ , Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцож  үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Дүүргийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан  Орлогч, УИХ-ын гишүүн Д.Ганболдын бие төлөөлөгч Ж.Чимэдцогзол УИХ-ын гишүүн Д.Ганболдын мэндчилгээг уламжлав.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, Төлөөлөгч Б.Мөнхбат, Д.Ядамжав, 17-р хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, Төлөөлөгч Д.Мөнхтөр, дүүргийн  Засаг даргын Орлогч Ж. Лхагвасүрэн, Ахмадын хорооны дарга А.Зул, Үндэсний урлагийн их театрын дэд захирал Энхбат нар арга хэмжээний нээлтэд оролцов.

Leave a Reply

  • Facebook