ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ ХӨЛ ИХТЭЙ БАЙНА


Хүүхдийн номын өргөө 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүхдийн хөлд дарагдав. Өнөөдөр номын өргөөний ажилчидтай зэрэгцэх шахам дүүргийн 23 дугаар сургуулийн 3-А ангийн 41 сурагч ангийн багш Баасансүрэнгийн хамт номын өргөөнд ирэв. Тэд хичээлээс гадуур сургалтын цагаараа ийнхүү номын өргөөгөөр зочилж, номын өргөөний төлөвлөгөөт ажил болох “Үлгэрийн цаг”-ийн арга хэмжээнд оролцож, үлгэр сонсож, өөрсдийн авчирсан шатар даам, шагайгаар тоглож өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын Ном уншлагын клубын зургаан хүүхэд багшийн хамт ирж, Хүүхдийн номын өргөөтэй танилцлаа.
23-р сургуулийн 2-Б ангийн 14 хүүхэд мөн номын өргөөнөө ирж, ном уншиж хичээлээ хийнгээ үлгэрийн цагт сууж, үлгэр сонссон бол 23-р сургуулийн 5-Б ангийн 30 хүүхэд мөн ирж номын өргөөгөөр үйлчлүүлэв.
Орос 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Чулуунбаатарын Сувд-Эрдэнэ өөрийн уншиж дууссан ном, сэтгүүлээ Хүүхдийн номын өргөөндөө хандивлалаа.

Хүүхдийн номын өргөө

 

 

Leave a Reply

  • Facebook