САМБО БӨХИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Самбо бөхийн дүүргийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 02 дугаар сарын 11-нд Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 12 сургуулийн 216 тамирчин оролцов. Багийн дүнгээр 1-р байранд Х.Болдбаатар дасгалжуулагчтай 72-р сургууль, 2-р байранд Цэрэнтогтох дасгалжуулагчтай 49-р сургууль, 3-р байранд Чагнаадорж дасгалжуулагчтай 61-р сургууль тус тус 1, 2, 3 дугаар байранд шалгарч алт, мөнгө, хүрэл, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Биеийн тамир, спорт хороо

Leave a Reply

  • Facebook