ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс НМХГ-ын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Алтжин худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулдаг 8 хоолны газрын 40 ажилтанд хоолны газрын нийтлэг журам болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

Ø  “Хоолны газрын нийтлэг журам”-ын талаар

Ø  Эрүүл ахуйн зохистой дадал

Ø  Хоол үйлдвэрлэлийн технологийн картын мөрдөлт

Ø  Дотоод хяналт, Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook