ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан “Аж ахуй нэгж, иргэдэд зохион байгуулах төлөвлөгөөт бус сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт “Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдах шаардлага”, ЗГ-ын 157 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”, “”Эрүүл ахуйн зохистой дадал”, “Нийгмийн даатгал төрөл хэлбэр ач холбогдол”, “Агаарын чанарыг сайжруулах” зэрэг сэдвүүдээр сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 60 аж ахуй нэг хамрагдаж,  сургалтын материал гарын авлага болон “Хүнсний аюулгүй байдал хангаж ажиллах тухай” НМХГ-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/398 тоот мэдэгдлийг  тарааж ажиллалаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook