12 ДУГААР ХОРООНЫ 70-84 НАСТАЙ АХМАДУУДЫГ ХҮНДЭТГЭВ

Монголын уламжлалт  Цагаан сарын баярын өмнө дүүргийн Засаг  дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг. Чингэлтэй дүүргийн  Засаг дарга дүүргийнхээ ахмадуудад  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.  2017 оны 02 дугаар сарын 15-ны  өдөр дүүргийн 12 дугаар Хорооны 70-84 настай  ахмадууддад хүндэтгэл үзүүлллээ.

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг   дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  нээн үг хэлж, ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батхуяг, О.Есөнтөмөр, Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, 12-р хорооны Засаг дарга н.Ганболд, Иргэдийн нийтийн Хурлын дарга Ч.Дэчингалсан нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook