11 ДҮГЭЭР ХОРООНЫ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байна.  Энэ хүрээнд дүүргийн хороод дээр ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 02 дугаар сарын 15-ны өдөр 70-84 насны ахмадуудаа хүлээн авч сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээнд 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, ИНХ-ын дарга Ч.Цогтоо, дүүргийн Засаг даргын тамгын газрын Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхавганям нар оролцож ахмад буурлуудаа хүндэтгэв.

 

Leave a Reply

  • Facebook