ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ 17-19 ДҮГЭЭР ХОРООНЫ АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮНДЭТГЭВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  XVII жарны Алтан унжлагат хэмээх улаагчин гал Тахиа  жилийн сар шинийн баярыг тохиолдуулан  дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байгаа. Засаг  дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны ахмад настнуудын төлөөллийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  хүндэтгэж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг гардуулав. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийнхэн арга хэмжээг зохион байгуулж ажиллав.  Энэ үеэр дуучин О.Баянмөнх ахмад настнуудад уран  бүтээлийн  дээжсээсээ толилууллаа.

 

 

Leave a Reply

  • Facebook