ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭГ УЛАМЖИЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байгаа. Уг ажлыг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 70-84 насны 290 гаруй ахмадад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар хүндэтгэл үзүүлэв. Үйл ажиллагааг Цэргийн шатбаас хариуцан зохион байгуулав. Мөн хорооны 85-94 настай  ахмадуудад дүүргийн Засаг даргын мэндчилгээг Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа уламжилж хүндэтгэл үзүүлэв.

Цэргийн штаб

 

Leave a Reply

  • Facebook