ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчид эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд гал унтраах техникийн олон төрөлт болон бусад спортын мастер 25, дэд мастер 32, спортын цол зэрэгтэй 45 тамирчин оролцжээ.

Тэмцээн тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар анги шалгарч алтан медаль, өргөмжлөл,  шилжин явах цомын эзэн болжээ.


 

Leave a Reply

  • Facebook