18, 19 ДҮГЭЭР ХОРООНЫ 70-84 НАСТАЙ АХМАДУУДАА ХҮНДЭТГЭЛЭЭ

XVII жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа  жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байгаа.

Засаг  дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн  18, 19 дүгээр хорооны 70-84 настай ахмадуудад 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  сар шинийн мэндчилгээ дэвшүүлж  хүндэтгэлээ.  18, 19  дүгээр  Хорооны  “Иргэний танхим”-д болсон арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээс зохион байгуулав.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook