12 ДУГААР ХОРООНЫ 55-69 НАСТАЙ АХМАДУУДАД УРЛАГИЙН МАСТЕРУУДЫН ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  сар шинийн баярыг тохиолдуулан  дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байна. 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  12 дугаар хорооны 55-69 настай ахмад настнуудад Үндэсний  урлагийн их театрын Урлагийн мастеруудын тоглолтыг үзүүллээ. Тоглолтын өмнө дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ахмадуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний урлагийн их театртай хамтран 55-69 насны ахмадуудад Урлагийн мастеруудын  тоглолт, Учиртай гурван толгой зэрэг тоглолт үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Leave a Reply

  • Facebook