БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01-р сарын 04-ны өдрийн А/04 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Цэвэрлэгээний ажилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, ерөнхий боловсролын болон их дээд сургууль,  цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоод,  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулж цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа. 1-19-дүгээр хорооны сайн дурын 350-д иргэд, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 38 иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 700 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 900 гаруй хүн, 71 Сууц өмчлөгчдийн холбоодын 120-н ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон 103 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 1700 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 283,252м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэж, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллагын 28 машинаар хог тээвэрлэлт хийгдэж нийт 190 гаруй тн хог хаягдлыг 35 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажиллажээ.

 

Leave a Reply

  • Facebook