ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НОМЫН САНГИЙН УНШИГЧ-СУРАГЧИД ДААМААР ӨРСӨЛДӨВ


Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжлийн төвийн номын санд 7-12 дугаар хорооны 4-5 дугаар ангийн сурагчдын дунд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр даамны тэмцээн зохион байгууллаа.
Хүүхэд багачуудын даамны ур чадварыг нэмэгдүүлэх, номын сангаар үйлчлүүлдэг хүүхдүүдийг идэвхижүүлэх, тэдний оюун ухааныг тэлэх, нөхөрлөлийн цаг гаргах зорилгоор Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө, Чингэлтэй дүүргийн Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 39, 46, 50 дугаарр сургуулийн 4-5 дугаар ангийн нийт 23 сурагч оюун ухаанаа уралдууснаас тэргүүн байрыг 39-р сургуулийн 5г ангийн сурагч А.Даваажаргал, дэд байрыг 46-р сургуулийн 4а ангийн сурагч Б.Сэргэлэн, удаах байрыг 46-р сургуулийн 4д ангийн сурагч Ч.Чинболор нар эзэллээ. Тусгай байранд 46-р сургуулийн 4г ангийн сурагч А.Маргад, С.Азбилэг нар шалгарав.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook