СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журам, Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/379 дүгээр тушаалын дагуу 2017 онд зохион байгуулагдах “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудыг бүртгэх, судалгаа ирүүлэх талаар сургалт, семинарыг цэргийн штабаас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  ЗДТГ-ын Хурлын танхимд явууллаа.

Сургалтад: СУИС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн О.Золзаяа, “Шинэ иргэншил” дээд сургуулийн Сургалтын албаны менежер Ц.Батмөнх, УБЭИС-ийн Сургалтын менежер н.Пүрэвсэд, ХНХДС-ийн Сургалтын албаны менежер З.Даваасүрэн, “Рафлес” дээд сургуулийн Сургалтын албаны менежер н.Сувдмаа, “Энэрэл” Анагаах ухааны дээд сургуулийн Оюутны албаны ажилтан н.Намуун нар оролцов.

Сургалтаар Засгийн газрын 32 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын А/379 дүгээр тушаалыг танилцуулж, бусад холбогдох мэдээллүүдийг хүргэн, дээрхи тогтоол, тушаал, дүүргийн ЗДТГ-ын даргын албан тоот, өргөдлийн маягт, судалгааны маягт зэргийг гардуулан өглөө.

Цэргийн штаб

Leave a Reply

  • Facebook