8, 9,10, 11 ДҮГЭЭР ХОРООНЫ 55-69 НАСТАЙ АХМАДУУДАД “СҮЛДЭНД МӨНХӨРСӨН АВЬЯАСТНУУД” ТОГЛОЛТООР БЭЛЭГ БАРИВ

Сар шинийн баярыг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 8,9, 10, 11  дүгээр хорооны 55-69 настай ахмадуудад  сар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэл үзүүлэв.

Үндэсний урлагийн их театрт болсон арга хэмжээг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж, үг хэлж, ахмадуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.  Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Ахмадын хорооны дарга А.Зул нарын хүмүүс нээлтэд оролцов.

Ахмадуудад Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчид  “Сүлдэнд мөнхөрсөн авьяастнууд“ тоглолтоор бэлэг барилаа.

Leave a Reply

  • Facebook