МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭСЭХ ТАЛААР СУДАЛГАА АВНА

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд иргэд олон нийтээс санал, судалгаа авахаар болжээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Оролцох албан байгууллага, иргэд Хаана Хэзээ
1 Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ажилтнуудтай уулзах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хурлын танхим 2017 оны 2 дугаар сарын 23-ны 10.00 цагт
2 Дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзах 14 дүгээр хорооны иргэний танхим 2017 оны 2 дугаар сарын 23-ны 15.00 цагт
3 Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн төлөөлөлтэй уулзах Дүүргийн анхан шатны шүүхийн танхимд 2017 оны 2 дугаар сарын 23-ны 16.30 цагт
4 Дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзах Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим 2017 оны 2 дугаар сарын 24-ны 08.30 цагт
5 Дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудтай уулзах ЭМТ-ийн хурлын танхим 2017 оны 2 дугаар сарын 24-ны 15.00 цагт
6 Дүүргийн прокурорын төлөөлөлтэй уулзах Дүүргийн прокурорын газрын 4 давхарт 401 тоот 2017 оны 2 дугаар сарын 24-ны 16.00 цагт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook