ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 21-ний  өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон  дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр  дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн талаар болон  дүүргийн 14 хоногийн  нөхцөл байдлын тухай мэдээлэл хийлээ. Мөн сар шинийн үеэр хариуцлагатай эргүүл, жижүүрүүд ажиллуулах, хог, хаягдлын цэвэрлэгээнд анхаарах зэрэг үүрэг, даалгавар өгөв.

Leave a Reply

  • Facebook