13, 14 ДҮГЭЭР ХОРООНЫ 55-69 НАСТАЙ АХМАДУУДАД “МОНГОЛЫН ИХ ХАТАД” БҮЖГИЙН ЖҮЖГЭЭР БЭЛЭГ БАРИВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийнхээ ахмад  настнуудад хүндэтгэл үзүүлж байна.

Үндэсний урлагийн их театрт 13, 14 дүгээр хорооны 55-69 настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Арга хэмжээг нээж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж, ахмадуудад Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн  сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ахмадуудад Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгийн жүжгээрээ бэлэг барив. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 55-69 настай ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Үндэсний урлагийн их театр хамтран зохион байгуулж байна.

\

Leave a Reply

  • Facebook