УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБОЛД САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛСЭНИЙГ УЛАМЖЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Ганболд Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэйчүүдэд Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мэндчилгээг  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүн Д.Ганболдын Бие төлөөлөгч-туслах, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол уламжлав. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс, хамтран ажиллаж байсан болон Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтнуудад  УИХ-ын гишүүн Д.Ганболдын мэндчилгээг Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол уламжилсан юм.

Leave a Reply

  • Facebook