ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нартай Хамтран ажиллах гэрээг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулав. Дүүргийн Засаг даргын дэргэдэх  Өсвөрийн шигшээ багт  спортын 13 төрлөөр 300 гаруй тамирчин  хүүхэд хичээллэж байна.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг тамирчид 2016 онд  нэрэмжит, дүүрэг, нийслэл, Улсын аварга шалгаруулах болон Тив, Дэлхийн аварга шалгаруулах 79 удаагийн тэмцээнээс 353 багц медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

 

Leave a Reply

  • Facebook