ЦАГААН САР БА “БИ МОНГОЛ ХҮН”

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Би Монгол хүн” уулзалт, ярилцлагын энэ удаагийн зочноор Баянхонгор аймгийн харьяат, хүүхдийн зохиолч, яруу найрагч Х.Дэмбэрэл уригдав. Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 30 гаруй хүүхдэд Монголын үндэсний сар шинийн баярын тухай, мэндлэн золгох ёс, идээ шүүсэнд хэрхэн хүрэх, битүүлэх ёсны тухай тун сонирхолтой яриа өрнүүллээ.
Удахгүй болох гэж буй Сар шинийн баярыг угтан зохион байгуулсан энэ уулзалтад хүүхдүүд ач холбогдол өгч, маш их сонирхож буй нь зочны яриаг бичиж тэмдэглэж байгаагаас харагдаж байлаа. Энэ удаагийн уулзалт малчдын амьдрал ахуй, ёс заншлыг сайн мэддэггүй “хотын хүүхдүүдэд” үр өгөөжөө өгсөн гэдэгт эргэлзэх юун. Дашрамд дуулгахад Х.Дэмбэрэл гуай Хүүхдийн номын өргөөний “Би Монгол хүн” уулзалт, чөлөөт ярилцлагыг 2017 оны хичээлийн жилийг дуустал хөтлөн явуулах болсон билээ.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook