ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗАВ

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Ж. Эрдэнэбат  дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Дүүргийн төр захиргааны байгууллагаас 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх, үйлчилгээний соёл, ёс зүй харилцаа хандлагатаа анхаарч  ажиллах хэрэгтэй”-г  онцлов. Мөн 2016 оны Гүйцэтгэлийн гэрээгээ дүгнүүлж,  ажлаа үнэлүүлсэн Өрхийн эрүүл мэндийн  төвүүдийн дарга, ажилтнуудад баяр хүргэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганболдын Бие төлөөлөгч, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол УИХ-ын гишүүн Д.Ганболдын мэндчилгээг  Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, ажилтнуудад уламжлав.

Leave a Reply

  • Facebook