“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ЁС ЗАНШЛЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадам Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдлаа.

Уралдаанд  төрийн өмчийн сургуулиудын 13 багийн 130 сурагч,  40 гаруй багш, 200 гаруй эцэг эхчүүд оролцов.  Тэмцээн ёс заншил өв уламжлалаараа бахархах, түгээн дэлгэрүүлэх санаа бүхий мэндчилгээ, ардын үлгэрийн сургамжит үлгэрүүдийн дүрийн тоглолт, шагай няслах, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, ёс заншил, монгол ахуйтай холбоотой асуулт хариулт, бүтээл хийх гэсэн 7 төрлөөр зохион байгуулагдлаа. Тэргүүн байрыг 37 дугаар сургуулийн “Хөх тэнгэрийн эзэд” баг, 2 дугаар байрыг 57 дугаар сургуулийн “Монголжингоо” баг, 3 дугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Ухаарлын үргэлжлэл” баг, тусгай байрыг 72 дугаар сургуулийн “Алтан гадас” баг, 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг тус тус эзэллээ.

Нийгмийн  хөгжлийн хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook