НИЙСЛЭЛИЙН “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” УРАЛДААНД 37 ДУГААР СУРГУУЛИЙН “ХӨХ ТЭНГЭРИЙН ЭЗЭД” БАГ 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монгол уламжлал, ёс заншлаа хүндлэн дээдэлсэн иргэн төлөвшүүлэх, үндэсний өв соёл, уламжлалт зан заншлаасаа суралцах, өв соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Би Монгол хүүхэд” нийслэлийн хэмжээний уралдаан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж нийслэлийн 9 дүүргийн 18 баг оролцлоо.

Тус уралдаанд дүүргийн шатанд шалгарсан 37, 57 дугаар сургуулийн багууд оролцсон бөгөөд 37 дугаар сургуулийн “Хөх тэнгэрийн эзэд” баг 2 дугаар байранд шалгарлаа.

Уралдааны хүрээнд ерөнхий боловсролын сургууль бүр ёс заншлын өргөөг тохижуулан хүүхэд багачуудыг ёс заншил, уламжлалаасаа суралцах орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Leave a Reply

  • Facebook