УУЛЗАЛТ,СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй зочид буудлын эзэдтэй зөвшилцөх уулзалт- сургалтыг  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй  хамтран зохион байгууллаа. Уулзалтаар зочид буудлуудад тавигдах ерөнхий шаардлага, халдварт өвчний тандалтын судалгааны үр дүнгээс танилцуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зочид буудал, дэн буудал, саун, массажны газрууд хэрхэн хяналт тавьж ажиллах талаар санал солилцов.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook