ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАВ

Сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй  дүүргийн Засаг даргын шагналаар хамт олноо манлайлж ажилласан нэр бүхий албан хаагч, ажилтнуудыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шагналаа.

Дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд болсон  шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ  “Хамт олноо магнайлсан амжилтаа улам бататгаж ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.

Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн цагдаа Б.Насанжаргал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Л.Нямандэлэг, Е.Цэндсүрэн нарын 13 хүн , дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 1 дүгээр хорооны иргэн Ё.Энхтөр, 7 дугаар хорооны иргэн Б.Урангоо нарын 6, дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 33 дугаар цэцэрлэгийн үйлчилгээний ажилтан Б.Халиунсүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Я.Номинцэцэг нарын 5 хүнийг  шагналаа.

 

Leave a Reply

  • Facebook