ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 


Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 135 тоот захирамжаар байгуулагдсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” Ажлын хэсгийн гишүүн Д.Өлзийбаатар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт  Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт 60 гаруй албан хаагчидтай уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлж, албан хаагчдын саналыг сонсож, сонирхсон асуултад хариулж 100 санал асуулгын анкет бөглүүлэн авч ажиллалаа.

Уг арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн тасаг, Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны албан хаагчид зохион байгуулж ажиллалаа.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ТАСАГ

Leave a Reply

  • Facebook