САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа Хороодын Хамтарсан багаас манлайлж ажилласан  зарим иргэнийг Сар шинийн баярыг тохиолдуулан Засгийн газрын шагнал, салбарын яамны шагналаар шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад удирдлагууд гардуулан өгөв.

Засгийн газрын шагнал  “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” –аар 1 дүгээр Хорооны Засаг дарга Н.Сайнболд, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг, 13 дугаар Хорооны Засаг дарга Г.Бадамгарав, 19 дүгээр Хорооны  Засаг дарга Н.Оюунгэрэл нарыг шагнажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр 5 дугаар Хорооны Нийгмийн ажилтан Д.Баянжаргал, 7 дугаар Хорооны Хэсгийн  байцаагч Б.Батболд, 14 дүгээр Хорооны Эрүүл мэндийн төвийн Нийгмийн ажилтан Б.Навчаа нарын 11 хүнийг шагнасан байна.

 

Leave a Reply

  • Facebook