САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Сар шинийн баярын босгон дээр шагналын хур бууж байна. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж урамшууллаа. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан 86 иргэнийг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол болон албаны хүмүүс оролцлоо.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор

Ц.Балдангомбо, Д.Банди, Ж.Шагдар, Г.Баатаржав нарын 8 хүнийг

“Алтан гадас” одонгоор

Ж.Аранзаяа, Б.Аюурбунь, Т.Бадамханд, Х.Балжин ням нарын 56 хүнийг

“Хөдөлмөрийн хүндэт” медалиар

Ш.Жамъяандагва, Б.Сангажав, Ю.Солонго нарыг 19 хүнийг шагнаж урамшууллаа.




Leave a Reply

  • Facebook