17 ДУГААР ХОРООНД БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан 140 дүгээр Бага сургууль, 222 дугаар цэцэрлэгийн цогцолборын нээлтийн арга хэмжээ  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  арга хэмжээг  нээж хэлсэн үгэндээ “17 дугаар хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсоноор 37 дугаар сургуулийн ачаалал 30 хувиар буурсан. Дүүргийн удирдлагаас дүүрэгт ашиглалтад орж буй цэцэрлэг, сургуулийн ажилтнуудын тодорхой хувийг Чингэлтэй дүүргийн, тухайн хорооны иргэн байна гэсэн зарчмыг баримталдаг.  Дүүрэгт шинээр нээгдэж буй цэцэрлэгүүдийн эрхлэгчээр олон жил арга зүйч багшаар ажилласан туршлагатай хүмүүсийг ажиллуулж байгаа. 222 дугаар цэцэрлэгийн захиралд уг шалгуур  тавигдсан” гэв.  17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 52 багш, ажилтны 38 нь Чингэлтэй дүүргийн иргэн, үүнээс 17 дугаар хорооны 27 иргэн бий гэж Засаг дарга Ж.Эрдэнэбатад Бага сургууль, цэцэрлэгийн удирдлагууд танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook