Чингэлтэй дүүргийн Прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 135 тоот захирамжаар байгуулагдсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” Ажлын хэсгийн гишүүн Д.Өлзийбаатар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт  Чингэлтэй дүүргийн Прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлж, албан хаагчдын саналыг сонсож, сонирхсон асуултад хариулж 20 санал асуулгын анкет бөглүүлэн авч ажиллалаа.

Уг арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн тасаг, Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны албан хаагчид хамтран  зохион байгуулж ажиллалаа.

Уулзалтын үеэр Төрийн байгуулалын тогтолцоо, хууль шүүх эрх мэдлийн хуваарилалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагаын талаар дэлгэрэнгүй ярилцаж, гарсан саналуудыг тэмдэглэл хөтлөн ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook