БАЯРЫН ӨДРҮҮДЭД 239 АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

 

Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 04 дүгээр тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/43 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллалаа. Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 22 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

Хороод бэлэн байдлын зэрэгт шилжин, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2017-02-24-ний өдрийн 17.30 цагаас 2017-03-02-ны өдрийн 08.30 цаг хүртэл Засаг даргын Тамгын газарт 22, 1-19 дүгээр хороонд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

Хороодын хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд тогтмол хяналт тавьж, 1-2 цаг тутамд тогтмол мэдээлэл авч цагийн байдалтай танилцаж, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд тогтмол илтгэж ажиллалаа.

 

 

Leave a Reply

  • Facebook