МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР УГТАЖ…

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн  хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх,  цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулахад чиглэгдсэн цэрэг спортын “Дөл” тоглолтын тэмцээний техникийн зөвлөгөөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнийг жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот /1, 2 комплекс/ дасгал, эмнэлгийн анхны тусламжийн норматив,   салааны захирагч нарын дундах тэмцээн, цогцолбор дасгал, урлагийн номер гэсэн үзүүлэлтүүдээр явагдах юм. Энэ удаагийн тэмцээний онцлог нь жагсаалын үзүүлэх тоглолтод ихээхэн ач холбогдол өгч байна. Техникийн зөвлөгөөнд дүүргийн нийт 12 сургуулийн баг тамирчид оролцохоор боллоо. Тэмцээн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.

Цэргийн штаб

Leave a Reply

  • Facebook