УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар болон дүүргийн 14 хоногийн нөхцөл байдлын тухай мэдээлэв.  Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат цаг үеийн  холбогдолтой үүрэг, даалгавар өгөв.

 

 

Leave a Reply

  • Facebook