ҮЛГЭРИЙН ЦАГ”-Т 24 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОРОЛЦОВ


Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион явуулдаг “Үлгэрийн цаг”-ийн энэ удаагийн зочноор ерөнхий болосвролын 24 дүгээр сургуулийн 3-Е ангийн 47 хүүхэд багшийн хамт ирж оролцов. Тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбат хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад монгол ардын гурван үлгэр ярьж өгч, үлгэрийн төгсгөлд харилцан санал бодлоо солилцлоо. Уламжлалт “Үлгэрийн цаг” дараагийн удаад 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохиогдоно.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook